Нүүр Монголын багийн уулзалт

Монголын багийн уулзалт

 

МОНГОЛ УЛСАД ЕВРОПЫН НЭГДСЭН САНХҮҮЖИЛТ CBHE ERAMUS+ ТӨСӨЛ 2021

Европын Холбооноос санхүүжүүлсэн Монгол дахь CBHE ERAMUS + төслүүдийг 2021 оны 3-р сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Элчин сайд, Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчдийн тэргүүн Трайан ХРИСТЕА(Mr. Traian HRISTEA), Европын Комиссын Боловсрол Audiovisual ба Соёлын Гүйцэтгэх Агентлагийн төслийн зөвлөх, хатагтай Жиордана БРУНО, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар оролцож нээлтийн үг хэлсэн.

Монгол дахь URGENT зэрэг CBHE-ийн бүх есөн төслөө танилцууллаа. Уулзалтын үеэр COVID-ийн эрсдлийг бууруулах, VAT, төслийн хугацаанд хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

 

URGENT төслийн үндэсний уулзалт

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Энэтхэг ба Монгол Улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал: Ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, чадавх бэхжүүлэлт, мэдээлэл харилцааны технологи ашиглалт, оролцогч талуудын хамтын ажиллагаа – URGENT” төслийн Үндэсний анхдугаар уулзалт 2021 оны 4-р сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.

Уулзалтад нийт 5 байгууллагын 28 хүмүүс оролцож, 12 илтгэл хэлэлцүүллээ. Хэд хэдэн чухал сэдвүүд, үүнд үндэсний зохион байгуулалт, хичээл шинэчлэлт, хичээл шинээр боловсруулалт, цахим сургалтын платформ ашиглалт, цахим сургалт зохион байгуулалт, цахим шинжлэх ухаан хөгжүүлэлтийн талаар хэлэлцэж, Талууд нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Талуудын төслийн оролцоо, хувь нэмрийг нарийн тогтоолоо.

Уулзалтад МУИС-аас ХАХ-ийн дарга Ш.Мэндбаяр, БХЦСТ-ийн дарга С.Отгонцэцэг, ХЧБХ-ийн дарга Н.Пүрэвцогт, Төслийн үндэсний зохицуулагч профессор О.Алтансүх нар оролцож, МУИС-ийн хамтын ажиллагааны бодлого, цахим сургалтын бодлого, сургалтын хөтөлбөрийн бодлогын талаар танилцууллаа.

Семинарын хөтөлбөрийг хавсаргав.

Мэдээ бэлтгэсэн: О.Алтансүх, МУИС

+